ШУУРХАЙ: Гурван тэрбумын гэх хэрэгт холбогдсон "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарыг пүрэв гарагт шүүнэ

ШУУРХАЙ: Гурван тэрбумын гэх хэрэгт холбогдсон "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарыг пүрэв гарагт шүүнэ

Гурван мянган ам.долларын хахууль авсан гэх хэргээр анх АТГ-аас саатуулан шалгаж байсан "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт холбогдох хэргийг шүүх хурал товлогджээ. 

Тодруулбал, "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун, уурхайн ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнэ нарын 14 хүнд холбогдох хэргийг шүүх хурал ирэх пүрэв гарагт буюу наймдугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна. "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-1, 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эргэн сануулахад, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Номинчулууныг тус компаниас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” компанийг шалгаруулан, ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн, таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх хэрэгт буруутган шалгасан гэх мэдээлэл байдаг юм. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө