Орон сууцны хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны квотод хамруулж өгнө хэмээн нэг тэрбум төгрөг залилсан этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, иргэн Д.О, М.О, Г.Х нар нь орон сууцны хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны квотод хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 64 иргэнээс 1.063.400.000 төгрөгийг залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.