Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нь 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө 57 настай иргэнийг автомашинаараа мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа билээ.
Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй байдлын улмаас үйлдэгддэг учир Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийг цагдан хориогүй, гадуур шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тухайн хэрэг гардаг өдөр А.Ишдорж нь гэр бүлийнхэнтэй зорчиж явсан бөгөөд Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобусны зорчигчийг тамхи татахаар автобуснаасаа буух үед мөргөж, амь насыг нь хохироосон гэх мэдээлэл байгаа юм.