"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд гурван мянга гаруй уран бүтээлч оролцож, 40 мянган жуулчин цуглажээ

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд гурван мянга гаруй уран бүтээлч оролцож, 40 мянган жуулчин цуглажээ

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Их газрын чулуу" байгалийн цогцолбор газарт өчигдөр /2023.08.12/ эхэлсэн.

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын үеэр "Эрт урьдын цагт", "Нарны хүүхдүүд" зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт зэрэг боллоо. Тоглолтод гурван мянга гаруй уртын дууч, уран бүтээлчид оролцож, 40 мянган жуулчин үзсэн байна.