Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт АНУ-д албан ёсны айлчлал хийсэнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаагүй.
Харин Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлал өндөрлөж, тэрбээр эх орондоо ирсэн учир өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ны лхагва гарагийн 12 цагт хуралдахаар тов гарсан байна. Хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэх бөгөөд үндсэн дөрвөн асуудлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.