Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж байсан билээ.
Тэгвэл уг хэргийг шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтаагаар прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй, тус сумын Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх хууль бус захирамж гаргаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүлжээ.