Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор нэгэн иргэн галт зэвсгээр хий буудсан хэрэг энэ сарын 3-ны өдөр /2023.08.03/ гарсан билээ.
Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг саатуулан, шалгаж эхэлсэн. Тэрбээр "иргэдийг ил задгай хог хаялаа" гэх шалтгаанаар гурван удаа буудсан гэж мэдүүлээд байсан юм. Тэгвэл гал нээж, хий буудсан 55 настай Г-г өнгөрсөн баасан гарагт суллаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэний сэтгэцийг шалгуулах ажиллагаа давхар хийгдэж байгаа юм байна.