Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 8 сарын 7, Сумьяа гараг. Билгийн тооллын 21, Шийдэм одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.