ШУУРХАЙ: Цонхоороо гал нээсэн иргэн "иргэдийг ил задгай хог хаялаа" гэх шалтгаанаар гурван удаа буудсан гэж мэдүүлжээ

ШУУРХАЙ: Цонхоороо гал нээсэн иргэн "иргэдийг ил задгай хог хаялаа" гэх шалтгаанаар гурван удаа буудсан гэж мэдүүлжээ

Орон сууцны хорооллын оршин суугч байрныхаа цонхоор гал нээсэн хэрэг өчигдөр гарсан билээ.

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад Цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор галт зэвсгээр буудсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын Шуурхай бүрэлдэхүүн ажиллан шалгахад 55 настай, эрэгтэй Г нь согтуурсан үедээ иргэдийг ил задгай хог хаялаа гэх шалтгаанаар гэрийнхээ гал тогооны цонхоор карабин загварын буугаар 3 удаа буудсан болохыг тогтоосон. Тухайн үед иргэн гэмтсэн иргэн байхгүй, тухайн хаягт өөр хүн байгаагүй болно" гэлээ.

Цонхоороо буудсан иргэнийг өдгөө саатуулан шалгаж байгаа бөгөөд тухайн иргэн нь галт зэвсэг ашиглах зөвшөөрөлтэй байсан аж. Харин өдгөө түүнийг бууг хураан улсын орлого болгож магадгүй юм байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр бич өдөр

17 цагийн өмнө