"Сангийн яамтай АНУ-ын тал 25 сая ам.долларын буцалтгүй тусламжийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурж" буйгаа хамтарсан мэдэгдэлдээ дурджээ

"Сангийн яамтай АНУ-ын тал 25 сая ам.долларын буцалтгүй тусламжийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурж" буйгаа хамтарсан мэдэгдэлдээ дурджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2023.08.02/ тэрбээр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, яриа хэлэлцээ хийсэн. Тэгвэл Монгол Улс, АНУ хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдлийг "Цагаан ордон"-оос гарсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тус мэдэгдэлд, "АНУ, Монгол Улс төрийн хариуцлагыг бэхжүүлэхийн тулд нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж, ардчиллын үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Сангийн яам хооронд 25 сая ам.долларын өртөгтэй хөгжлийн зорилтот буцалтгүй тусламжийн шинэ хэлэлцээрт гарын үсэг зурснаа зарлав. Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг олон нийтийг зуд болон бусад аюулыг даван туулах чадварыг бий болгохын тулд гамшгийн бэлэн байдлын хөтөлбөрүүдэд 600 мянган ам.долларын нэмэлт дэмжлэг үзүүлж байна" гэжээ.