Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлал өнөөдөр /2023.08.03/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Тодруулбал, түүний айлчлалын хоёр дахь өдрөөр, "АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудын манай тал хүлээн авах" арга хэмжээ болох ажээ.
Тус арга хэмжээнд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мөрдөн байцаах агентлагийн захирал Катрина Бэргер болон манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцох ажээ. АНУ-ын Засгийн газрын зүгээс гэрээний дагуу манай улсад энэ удаа 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворуудыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж. Энэхүү олдворуудын дунд зөвхөн монголын газар нутгаас олддог Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн бүтэн хадгалагдсан олдвор багтаж байгаа ажээ. Мөн өнөөдөр /2023.08.03/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Батлан хамгаалах сайд Л.Остинтой уулзах аж.