Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон, Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна. Орхон, Хараа, Бэлтэс, Үүр гол, Халх орчимд үерийн түвшин 10-100 см, Сөгнөгөр, Сэлбэ голын ойролцоо үерийн түвшинг 5-20 см давсан байна. Харин Орхон, Туул гол орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байна.