“Нэг зам-нэг соёл” аяны хүрээнд зам тээврийн осол 46.4 хувиар буурчээ

“Нэг зам-нэг соёл” аяны хүрээнд зам тээврийн осол 46.4 хувиар буурчээ

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас зургаадугаар сарын 30 -ны өдөр “Нэг зам-нэг соёл” аяныг орон даяар нэгэн зэрэг нээж эхлүүлсэн билээ. 

Аяныг зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байгаа.  Тэгвэл аяны хугацаанд зам тээврийн осол хэргийн нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 14.4, зөрчил илрүүлэлт 38.6, торгууль 46.2 хувиар өсөж, бүртгэгдсэн зам тээврийн осол 46.4, хүний амь нас хохирсон осол 3.1, хүүхэд нас барсан 44.4, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26.6, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон осол 8.9 хувиар тус тус буурсан байна. 

Түүнчлэн олон нийтийн зүгээс замын хөдөлгөөнд оролцогч иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдлийг бууруулсан, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлсэн, буруу дадал хандлагад эергээр нөлөөлж, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн нийтийн дэмжлэг авсан ажил боллоо хэмээн дүгнэж байгаа юм.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө