Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо Үндэсний наадмын өмнө хуралдахаар төлөвлөж байсан ч хурлаа хойшлуулсан.
Тэгвэл ҮБХ-ны тэргүүлэгчид өнөөдөр буюу наймдугаар сарын нэгний өдөр хуралдаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 28-ны өдөр товлон зарлаж байгаагаа мэдэгдлээ. Үндэсний бодлогын хорооны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр төлөвлөж байгаа аж.