ФОТО: Ардчилсан намаас зохион байгуулж буй Хангайн бүсийн “Эдийн засгийн форум” албан ёсоор эхэллээ

ФОТО: Ардчилсан намаас зохион байгуулж буй Хангайн бүсийн “Эдийн засгийн форум” албан ёсоор эхэллээ

Ардчилсан намаас зохион байгуулж буй Хангайн бүсийн “Эдийн засгийн форум” өнөөдөр /2023.07.31/ албан ёсоор эхэллээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О. Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Булган аймгийн  Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга П.Идэрбаясгалан, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар нар оролцлоо. 

Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "Хүн бүх үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, ажлаа хийж яваад яллагдаж болохгүй. Өнөөдөр Монгол Улсад иргэд ажил хийх тусам ядуу амьдарч байгаа учраас гадагшаа дүрвэж байна. Энэ бол бодлогогүй улс төрийн үр дүн юм" гэлээ. Мөн АН бодлогын түвшинд ажиллахын тулд намын дэргэд Стратеги, болдого судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж буйг онцолсон юм. 

Эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгчдийн 700 гаруй төлөөлөгч оролцож, үзэл бодлоо илэрхийллээ. 

Тус чуулганаар орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, сорилт бэрхшээл, цаашдын боломж, шийдлийн талаар хэлэлцэж байгаа юм. 

ФОТО:




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө