Дархан-Уул аймагт Сяньбигийн үеийн язгууртны бунхны малтлага хийж байна

Дархан-Уул аймагт Сяньбигийн үеийн язгууртны бунхны малтлага хийж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага хийж байна.

Өнөөдрийн байдлаар /2023.07.31/ бунханы хойд талд бүтэн хоёр язгууртны малтаж гаргаагүй оршуулга зэрэгцээ байх бөгөөд бунханы үүдэнд тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн (зарц бараа бологсод бололтой хоёр язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан), 20 гаруй шавар ваар сав болон ан амьтад илэрч олдоод байна.

Малтлага өнөөдөр /2023.07.31/ дуусна гэж Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.