Булган аймгийн таван сум хог хаягдал тээвэрлэх зориулалттай шинэ автомашинтай боллоо

Булган аймгийн таван сум хог хаягдал тээвэрлэх зориулалттай шинэ автомашинтай боллоо

Булган аймгийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр худалдан авсан хог хаягдал тээвэрлэх зориулалтын 6 ширхэг автомашиныг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Баяннуур, Булган, Орхон, Сайхан, Сэлэнгэ сумдад гардуулан өглөө.

Энэ нь “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг бөгөөд 2023 онд нийтдээ хог тээвэрлэх 10, бохир ус соруулах хоёр автомашиныг шинээр үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.

Эх сурвалж: БОАЖЯ