Чух нуурын орчимд өндөглөсөн Өвөгт тогорууны дэгдээхэй дөрвөн жилийн дараа төрсөн газраа иржээ

Чух нуурын орчимд өндөглөсөн Өвөгт тогорууны дэгдээхэй дөрвөн жилийн дараа төрсөн газраа иржээ

Чих шувуу судлалын сууринаас дөрвөн жилийн өмнө тус бүсэд өндөглөсөн өвөгт тогоруу үүрэндээ ирсэн талаар сонирхолтой мэдээллийг нийтлэв. Тодруулбал, Чух нуурын орчимд үүрлэж өндөглөдөг Өвөгт тогорууны хосын 2019 оны дэгдээхэй энэ жил буюу 2023 онд Чух нуурын орчимд өөрийн төрсөн нутагтаа иржээ. Дэгдээхэй байхад нь бөгжилсөн ногоон бөгж дээрээ 155 дугаартай энэ тогоруу энэ жил 4 нас хүрч байгаа аж.