Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.10.21-ний өдөр шүүгдэгч З.Баянсэлэнгийг цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар 2019.11.28-ны өдөр үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм.
Сайд асан З.Баянсэлэнгийг цагдан хоригдох хугацаанд ар гэрт нь хүндэтгэн үзэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн болон насанд хүрээгүй охин нь гэртээ ганцаар үлдсэн зэрэг шалтгаануудыг шүүх харгалзан үзээгүй нь хүний эрхийн зөрчил болж буйг өмгөөлөгч нь тодотгож байв.
Өчигдөр орой сайд асан З.Баянсэлэнгэ өөрийн нүүр хуудсаараа дамжуулан, суллагдсан болохоо мэдэгдсэн юм. Тэрбээр 40 гаруй хоног саатуулагдсаныхаа дараа суллагдаад байгаа нь энэ юм.