Улаанбаатарт бороо орохгүй, 35 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 35 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +39...+44 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газраар +34...+39 градус, бусад нутгаар +30...+35 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +33...+35 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.