СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногт аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногт аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн амйгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +28...+33 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.