Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр /2023.07.29/ Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан голын эхээр  +21...+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +37...+42 градус, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангийн тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +31...+33 градус дулаан байна.

Энэ сарын 30 буюу маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +29...+34 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.