Улаанбаатарт 32 градус дулаан байна

Улаанбаатарт 32 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Завхан голын эхээр  +21...+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +37...+42 градус, Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангийн тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна гэж Цаг агаарын хүрээлэнгээс мэдээллээ.