ВИДЕО: Орос тамирчинтай гар барихаас татгалзсан Украины тамирчин О.Харланг ДАШТ-ээс хасжээ

ВИДЕО: Орос тамирчинтай гар барихаас татгалзсан Украины тамирчин О.Харланг ДАШТ-ээс хасжээ

Украины тамирчин Ольга Харлан Милан хотноо болсон туялзуур сэлэмний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төвийг сахисан тугийн дор өрсөлдөж буй өрсөлдөгч Оросын Анна Смирноватай гар барихаас татгалзсаны улмаас хасагдсан талаар "Suspilne Sport" суваг мэдээлжээ.

Украины Спортын яам тус тэмцээний өмнөх өдөр бодлогоо өөрчилж, Украины тамирчдыг төвийг сахисан далбаан дор оролцож буй Орос, Беларусьчуудтай өрсөлдөж болно гэж шийдвэр гаргасан нь Ольга Харланыг Оросын Анна Смирноватай тулалдаж боломжийг олгосон байна. Харин тэмцээний төгсөлд гар барихгүй бол тулаан бүрэн бус гэж тооцогддог бөгөөд зөрчил гаргагч эрхээ хасуулдаг байна. 

ВВС агентлагийн мэдээлснээр Оросын Анна Смирнова дэвжээ дээр бараг цаг орчим зогсож, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Дараагийн тойрогт Украины тамирчин Ольга Харлан Болгарын тамирчин Й.Илиеватай тулалдах ёстой байсан ч тэмцээн бололгүй, Й.Илиевад ялалтыг заажээ. 

Эх сурвалж: BBC