Дархан-Эрдэнэт чиглэлд асфальт бетон хучилтын ажил явж буй тул жолооч нарыг түр замаар зорчуулж байна

Дархан-Эрдэнэт чиглэлд асфальт бетон хучилтын ажил явж буй тул жолооч нарыг түр замаар зорчуулж байна

Улсын чанартай авто замын А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн 24+700 км- 25+160 км хооронд хэсэгчилсэн асфальт бетон хучилтын ажил хийж байна. Тиймээс 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас тус өдрийн 23:00 цаг хүртэл зам хааж, түр замаар зорчуулж байгаа тул хүлээцтэй, анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.