Өнөөдрөөс эхлэн говийн нутгаар +42, бусад нутгаар +34 градус хүрч халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдрөөс эхлэн говийн нутгаар +42, бусад нутгаар +34 градус хүрч халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр /2023.07.28/ нутгийн өмнөд хагаст, цаашдаа ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.

Тодруулбал,  маргааш буюу энэ сарын 29-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, энэ сарын 30-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өнөөдөр буюу энэ сарын 28-наас нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.