Долдугаар сар дэлхийн хамгийн халуун сар болж буйг сэрэмжлүүлж, "Дэлхий буцалж буй эрин үе"-д орж байна гэж НҮБ-аас анхаарууллаа

Долдугаар сар дэлхийн хамгийн халуун сар болж буйг сэрэмжлүүлж, "Дэлхий буцалж буй эрин үе"-д орж байна гэж НҮБ-аас анхаарууллаа

2023 оны долдугаар сар дэлхийн хамгийн халуун сар болж буйг Дэлхийн цаг уурын байгууллага, Европын коперникус уур амьсгалын алба өчигдөр /2023.07.27/ мэдэгджээ. Энэ 1940 оноос хойших хамгийн халуун сар гэсэн үг аж. 

Энэхүү дүгнэлттэй холбогдуулж НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга А.Гутерреш мэдэгдэл хийсэн байна. Тэрээр, "Ойрын хэдхэн өдөрт багахан хэмжээний мөстлөгийн үе шахуу үзэгдэл болж, 2023 оны долдугаар сар түүхэнд тэмдэглэгдэх гэж байна. Дэлхийн дулаарлын эрин үе дуусаад "дэлхий буцалж буй эрин үе"-д орж байна. Эрдэмтэд энэхүү дулаан нь үндсэндээ чулуужсан түлшний хэрэглээтэй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрдөг" хэмээгээд уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлээ эрчимжүүлэхийг улс орнуудад уриалсан байна. 

Тодруулбал, судлаачид хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй чулуужсан түлшний ялгарал нь бидний одоо ажиглагдаж буй дулаарлын түвшинд голчлон нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байдаг байна. 

Харин Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Петтери Таалас “Долдугаар сард олон сая хүнд нөлөөлсөн цаг агаарын эрс тэс уур амьсгал нь цаг уурын өөрчлөлтийн бодит байдал бөгөөд ирээдүйн таамаглал юм. Иймд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шаардлага урьд урьдынхаас илүү яаралтай хийх зүйл болж байна” гэж хэлжээ. 

Эх сурвалж: BBC