Өнөөдөр шуурхай удирдлагын 102 тоот утсанд Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 9 настай хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй дуудлага мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг дайчлан баривчилсан байна. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
ВИДЕО МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: MASS TV