Дундговь аймагт орсон их хэмжээний аадар борооны улмаас нэг айлын 2 гэр нурж, 200 бог мал хоргоджээ. Тодруулбал, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т, сумын төвөөс баруун хойд 28 км-т/ долдугаар сарын 25-ны өдрийн 19:00 цагийн үед орсон аадар борооны улмаас нэг айлын 2 гэр нурж, 200 бог мал хорогдсон мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Тус сумын харьяат малчин Д-ийн 2 гэр нурж, 150 ишиг, 50 ямаа хорогдсон тухай мэдээллийг Цагаан дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
