УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийж өөрийг нь Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж яллагдагчаар татагдаагүй, харин худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.
Тэгвэг түүнийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар татжээ. Нийслэлийн Прокурорын газар /НПГ/-ын албан бичигт, “УИХ-ын гишүүн асан Г.Б нас барсан” гэх хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн” гэх үйл баримтад тулгуурлан прокуророос, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно” гэжээ.