ҮБХ-ны хурлаараа баталж чадаагүй "дунд шатны намын дарга, хорооны гишүүдээ сонгох журам"-аа өнөөдөр АН-ын УЗ нь баталжээ

ҮБХ-ны хурлаараа баталж чадаагүй "дунд шатны намын дарга, хорооны гишүүдээ сонгох журам"-аа өнөөдөр АН-ын УЗ нь баталжээ

Өнөөдөр /2023.07.24/ АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж тус намын анхан болон дунд шатны намын дарга бол Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдээ сонгох журмаа баталсан байна.

Тодруулбал,АН-ын энэхүү албан тушаалтнуудыг өмнө нь нийт гишүүдийнхээ дунд сонгууль явуулж тодруулдаг байсан бол цаашид АН-ын аймаг, дүүргийн намын хорооны гишүүд нь хуралдаж анхан болон дунд шатны дарга, ҮБХ-ны гишүүдээ сонгодог болохоор өөрчилж, өнөөдөр Улс төрийн зөвлөл нь баталсан байна. 

Сонирхуулахад,энэ сарын эхээр АН-ын ҮБХ хуралдаж энэхүү журмаа баталж, Ерөнхий нарийн бичгийн даргаа тодруулах байсан ч тодорхой бус шалтгааны улмаас тэд хуралдаж чадаагүй юм. Харин ҮБХ-ны хурлаа баталж байсан журмаа ийнхүү Улс төрийн зөвлөлөөрөө өнөөдөр баталсан байна. Мөн ирэх наймдугаар сарын 05-ны өдөр ҮБХ-ны гишүүдийн татвараа хураахаар тогтсон бөгөөд тус хорооны гишүүдийн нэг жилийн татвар нь 3 сая төгрөг байх ажээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр тахиа өдөр

11 цагийн өмнө