Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргахаар тусгай штаб ажиллаж байна

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргахаар тусгай штаб ажиллаж байна

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах штабт ажиллалаа. Өнгөрсөн 2022 онд хэд хэдэн обьектийг илрүүлсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө тухайн обьектуудаас 1968 онд живсэн тракторыг Онцгой байдлын ерөнхий газар ЗТХЯ - Монгол Улсын Далайн захиргаа албан хаагчид нуурын ёроолоос татан гаргасан.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 хөтөлбөрт нуураас татан гаргах төлөвлөгөөг суулгасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хөвсгөл нуурийг хамгаалах улсын зөвлөгөөн болж үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан Хөвсгөл нуурыг хамгаалах захиргааг байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажиллаж байна.