СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар хотод орж буй борооны эрч бага зэрэг суларч, цаашид усархаг бороо үргэлжлэн орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар хотод орж буй борооны эрч бага зэрэг суларч, цаашид усархаг бороо үргэлжлэн орно

ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод орж байгаа борооны эрч бага зэрэг суларч, цаашид усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймд болзошгүй аянга цахилгаан, үeр усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25....+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +19...+21 градус дулаан байна.