Улаанбаатарт бороо орж, 21 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орж, 21 градус дулаан байна

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25....+30 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +19...+21 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.