Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +25....+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.