Т.Чимгээгийн өмгөөлөгч: Т.Чимгээгийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа

Т.Чимгээгийн өмгөөлөгч: Т.Чимгээгийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа

-ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ АСУУДАЛД АНХААРААГҮЙ БОЛ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛ СҮЙДЭХ БАЙЛАА-

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Т.Чимгээгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч өнөөдөр Улсын ерөнхий прокурорын удирдлагуудтай уулзав.

Т.Чимгээгийн өмгөөлөгч хэлэхдээ: “Миний үйлчлүүлэгч дөрвөн жил гаруй хоригдож байна. Ялтан Т.Чимгээгийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа. Энэ хэргийг нааштай шийдэх боломж гарч ирсэн гэж үзэж байна. Гүйцэтгэх ажиллагаагаар авсан баримтаар түүнийг баривчилсан. Гүйцэтгэх ажиллагааны шугамаар авсан баримт, бичлэг нууц байдаг. Тиймээс бидэнд үзүүлэхгүй гэсэн. Бид алийг нь ч үзээгүй байсан юм. Гурван шатны шүүх хурлын дараа эрүүдэн, шүүсэн бичлэгийг нь нийтэд задалсан шүү дээ.

Хоёрдугаарт, Амгаланбаатар “Надад 500 сая төгрөг амласан, гадаад руу явах пасспорт бэлэн болсон” гэж хэлсэн. Тиймээс Т.Чимгээ, Ц.Содномдаржаа хоёрыг гүтгэсэн юм” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Холбогдох газруудад гэрчээр мэдүүлэг өгөхдөө үүнийг хэлсэн. Энэ даршамд би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид баярлаж яваагаа хэлмээр байна. Хэрвээ тэрбээр энэ асуудалд хариуцлагатай хандаагүй бол олон хүний амьдрал сүйрэх байсан юм шүү. Энхсайхан гэдэг нэг хүүхэн түүнийг “Луйварчин” гээд л мэдэгдэл хийгээд байгаа. Хэн нэгний захиалгаар л тийм юм хийгээд байгаа юм шиг санагддаг. Ц.Нямдорж энэ асуудалд хариуцлагатай хандаагүй бол миний үйлчлүүлэгч хэлсээр ял үүрээд явах байсан" гэв.