Туул гол дагуу 360 градус эргэдэг камер байршуулж, иргэдэд цагаан хоолойгоор мэдээлэл хүргэж байна

Туул гол дагуу 360 градус эргэдэг камер байршуулж, иргэдэд цагаан хоолойгоор мэдээлэл хүргэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршуулаад байна. Энэ нь Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилготой аж. 

Эдгээр камер нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байгаа ажээ. Цаашид нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс 210 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн Туул гол дагуу дахин 8 байршилд камер байршуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.