Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт аадар бороо орсны улмаас найман айлын нийтийн байр усанд автжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт аадар бороо орсны улмаас найман айлын нийтийн байр усанд автжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт аадар бороо орсны улмаас үер бууж, найман айлын нийтийн байр усанд автсан байна.

Улмаар Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, усыг соруулан гадагшлуулж 10 том хүн, найман хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Түүнчлэн байрны гадна зогсоолд байсан дөрвөн автомашиныг уснаас татаж гаргасан тухай мэдээллийг Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн жижүүр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн юм.  Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд долоодугаар сарын 19-нд үер бууж гурван айлын гэр, хашаанд ус орсон байна. Улмаар Баян-Овоо сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, шуудуу ухан усыг зайлуулжээ.