"Үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй" гэж Д.Одбаяр ярилцлага өгчээ

"Үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй" гэж Д.Одбаяр ярилцлага өгчээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, тус улсын хуулиар торгуулын арга хэмжээ авхуулсан. Харин тэрээр iToim.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Г.Отгонбаяр тухайн асуудлын талаар ярилцлага өгчээ.

Д.Одбаяр ярилцлагадаа, “Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Энгийн ангилалд пиво, вино хоёроос өөр төрлийн согтууруулах ундаа өгдөггүйг онгоцоор нисч үзсэн хүн бүхэн мэднэ. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон. Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан.

Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл “Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. “Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад “Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн.

Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би “Хүн андуурч дээ л…” гэж бодсон. Нүдний шилтэй, шилгүй хоёр хүнийг андуурахдаа яах вэ дээ гэж уур ч хүрлээ. Тэгээд уучлалт гуй, гуйхгүй гэсэн яриа болж байснаа “хэрвээ уучлалт гуйхгүй бол цагдаа дуудна” гэсэн. Би шууд л “дууд, харин та нарыг хүн гүтгэлээ гэж цагдаад чинь хэлнэ, дууд” гэсэн.

Ингээд миний зөвшөөрснөөр цагдаа дуудахаар болсон. Цагдаа дуудахыг зөвшөөрсөн бичгэн дээр надаар гарын үсэг зуруулсан. Онгоц газардахад энгийн хувцастай хүмүүс орж ирсэн. Энэ үед нөгөө дарамтлуулсан гэх үйлчлэгч орж ирээд яг миний ард сууж явсан зорчигч руу заагаад юм ярьсан. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. Энэ үйл явдлыг болон миний арын суудлын хүн дээр асуудал гарч маргаан болж байгааг бидний ойр хавьд сууж явсан зорчигчид бүгд харсан” гэж тайлбарлажээ.

Түүнийг ярилцлагийн дэлгэрэнгүйг www.iToim.mn сайт руу хандаж ЭНД ДАРЖ дэлгэрэнгүйг уншина уу.