"Сүүлийн долоо хоногт Оросын тал ч, Украины тал ч фронтод мэдэгдэхүйц амжилтад хүрсэнгүй" гэж Британийн тагнуулын албанаас мэдээлжээ

"Сүүлийн долоо хоногт Оросын тал ч, Украины тал ч фронтод мэдэгдэхүйц амжилтад хүрсэнгүй" гэж Британийн тагнуулын албанаас мэдээлжээ

Орос, Украины дайн сүүлийн долоо хоногт хэрхэн үргэлжилсэн, өдгөө нөхцөл байдал ямар байгаа талаар Их Британийн тагнуулын албаны тайлан мэдээлэл олон нийтэд мэдээлсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, "Орос ч, Украин ч өнгөрсөн долоо хоногт фронтод мэдэгдэхүйц амжилтанд хүрсэнгүй" гэжээ. Тодруулбал, Украины тал Оросын мэдэлд байдаг Бахмут бүсэд ихээхэн хүчин чармайлт гаргасаар байна. Харин энэ хэсэгт Оросын арми харьцангуй сул байж магадгүй ч одоог хүртэл байр сууриа хадгалсан хэвээр байна. Мөн өмнөд хэсэгт Украины тал довтолгоогоо дор хаяж хоёр чиглэлд үргэлжлүүлж байгаа ч Оросын хамгаалалтын гол шугамыг хараахан сэтэлж чадахгүй байна. Херсон мужид сүйрсэн Антоновскийн гүүрний ойролцоох Днепр мөрний зүүн эрэгт Украины жижигхэн тулах газар үлдсэн нь Оросын командлагчдад нэмэлт асуудал болж байна" гэжээ.

Эх сурвалж: BBC