Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын зүтгүүлсэн Э.Одбаярыг АН-ын ЕНБД-д гишүүд дэмжээгүй тул ажлын албаны даргаар томилжээ

Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын зүтгүүлсэн Э.Одбаярыг АН-ын ЕНБД-д гишүүд дэмжээгүй тул ажлын албаны даргаар томилжээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал энэ сарын 08 /2023.07.08/-ны өдөр зарлагдаад байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилсон байна. Тус хурлаар АН-ын ҮБХ-ны гишүүдийг сонгох журам болоод анхан, дунд шатны намын хорооны дарга нараа тодруулах журмаа батлах байсан юм. Мөн тус хурлын хамгийн гол хэлэлцэх асуудал нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-ыг тодруулах байв. 

Тэгвэл энэ сарын 08-ны өдөр товлогдоод байсан АН-ын ҮБХ-ны хурал хойшлох болсон шалтгаан нь тус намын ЕНБД-ыг тодруулах асуудлаас болж хойшилсон гэдгийг зарим эх сурвалжууд өгч байна. 

Тодруулбал, АН-ын ЕНБД-ын албан тушаалд Э.Одбаяр хэмээх залууг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар зүтгүүлж намын дарга Л.Гантөмөртөө нэлээдгүй шахалтыг үзүүлжээ.

Гэтэл АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх нь Э.Одбаярыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгоно гэдгийг эсэргүүцжээ. Иймд энэ сарын 08-ны өдөр зарлаад байсан АН-ын ҮБХ-ны хурлыг хойшлуулж, ирэх наймдугаар сар /2023.08/-д хийхээр болсон байна. Улмаар ирэх сард хийх ҮБХ-ны хуралдаа Э.Одбаярыг бус өөр нэг хүний нэрийг АН-ын ЕНБД-ын албан тушаалд нэр дэвшүүлж, батлуулна гэдгээ тус намын дарга Л.Гантөмөр зарим гишүүддээ ярьжээ. Харин АН-ын Улс төрийн зөвлөлийн дэргэд ажлын алба гэгчийг байгуулж, даргаар нь Э.Одбаярыг томилсон байна.