Өнгөрсөн арванхоёрдугаар сард "Нүүрсний хулгай" гэх хэргийг эсэргүүцсэн олон мянган иргэд төв талбайд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Авлига, шударга бусын эсрэг тус жагсаал нь Барууныхны анхаарлыг татаж, томоохон улс төрчдийн урсгал Монгол улс руу чиглэж байгаа талаар Америкийн "The Guardian news" хэвлэл онцлон дурджээ.
Тус хэвлэлд "Ашигт малтмалаар баялаг Монгол Улс ардчилсан өөрчлөлт, шударга ёсны тэмцлээр өөрсдийгөө таниулж байна" гэх гарчиг бүхий нийтлэл гарчээ. Нийтлэлд "Өнгөрсөн арванхоёрдугаар сард олон мянган Монгол иргэн нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд цугларч авлига хээл хахууль газар авч байгааг эсэргүүцэн жагссан бөгөөд нөхцөл байдал хурцдаж мэдэхээр байсан. Тухайн үед Азийн ардчилал хэсэгтээ л сүйрч магадгүй юм шиг харагдсан.
Энэ нь барууны орнуудын анхаарлыг ихээхэн татсаныг нөлөө бүхий улстөрчдын Монгол руу чиглэсэн айчлалаас харж болох юм. Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Германы Гадаад хэргийн сайд Аннален Баербок мөн Монгол Улс руу явсан Европын улс төрчдийн тоо Монгол Улсад анхаарал хандуулж байгааг харуулж байна.
Гурван сая гаруй хүн амтай Монгол Улс стратегийн онцын ач холбогдолгүй ч нүүрс, зэс, чухал ашигт малтмалаар баялаг, тэр дундаа Францын цөмийн эрчим хүчид шаардлагатай уранаар баялаг орон.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэл Улаанбаатар хотноо болсон "Эдийн засгийн форум"-д гадаад, дотоодын олон зуун хөрөнгө оруулагчид оролцжээ. "Монгол Улсын хөгжлийг саатуулж, хоёр том хөршөөсөө илүү хараат болгож буй нэг ноцтой зүйл бол авлига, хээл хахууль" гэж тус улсын Хууль зүйн сайд Х.Нямбаатар онцолсон байна.
Ялангуяа Хятад руу нүүрс экспортолсон дөрвөн жилийн турш нүүрлэсэн нүүрсний хулгай, улстөрчид болон тэдний хамтрагчид боловсролын зээлийг урвуулан ашигласан зэрэг хоёр дуулиан нь тус улсын иргэдийн дургүйцлийг төрүүлсэн юм.
Гэхдээ Монгол Улс авлигатай тэмцэх ямар ч төгс стратегийг цаасан дээр буулгаж чадна гэдгийг Хууль зүйн сайд хэлж байна. Ийм хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй иргэний нийгэм, тогтолцооны шинэчлэл хэрэгтэй гэнэ. Шинэчлэлийн хүрээнд Монгол Улс улстөрчдөө сонгох арга барилаа өөрчилж, сонгуулийн холимог тогтолцоо руу шилжсэн байна. Хууль зүйн яам мөн АНУ, Малайз, Франц, Австрали даяар мөрдөгдөж буй сэжигтнийг илрүүлэхийн тулд Интерполын Улаан ба Цэнхэр мэдэгдлийн системийг ашиглаж байгаа аж. Улс орондоо өөрчлөлт хийх гэсэн олон нийтийн шаардлага биелнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Тус нийтлэлийг бүтнээр нь уншихийг хүсвэл ЭНД дарна уу.