Монгол залуу Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэл өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр дугуйгаар явж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн түүнтэй урт замын дунд түр саатах зуурт аяллын талаар дэлгэрэнгүй ярилцаж байсан билээ.
ВИДЕО:
Мөн энэ талаар “Манчестер Юнайтед”-ын албан ёсны хуудас онцолсон юм. Тус нийтлэлд, “Манчестер Юнайтед”-ын нэгэн Монгол фанат “Улаануудын тоглолтыг үзэх” насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо Олд Траффорд хүртэл дугуйгаар явж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар (Улаанбаатар) хотод амьдардаг Батболдын Очирваань өнгөрсөн тавдугаар сард дээрх аялалд гарсан бөгөөд одоогоор 3000 гаруй км замыг туулаад байна” хэмээсэн юм. Мөн түүнийг BBC агентлаг онцолсон юм.
Тэгвэл дугуйгаар аялагч Б.Очирваанийг Хятадын хамгийн их хандалттай томоохон сайтууд онцолсон байна. Түүнээс Chine morning post агентлагийн мэдээллийг онцлон хүргэе.
Тус нийтлэлд “Манчестер Юнайтедын нэгэн хөгжөөн дэмжигч анхны амьд тоглолтоо үзэхээр Монголоос Олд Траффорд хүртэл 11,000 гаруй км замыг дугуйгаар туулж байна.
Тэр бол Монголын хөлбөмбөгчин Батболдын Очирваань юм. Тэрбээр одоогоор Монгол улсын нийслэл дэх гэрээсээ гараад 3000 км замыг туулсан байна. Монголын дээд лигт тоглож байсан 25 настай тэрбээр одоо Хятадад байгаа бөгөөд дараа нь Казахстан, дараа нь Узбекистан, Туркменистан, Иран, Турк, Болгар, Хойд Македон, Косово, Серби, Унгар, Австри, Герман улсаар дамжин өнгөрөх юм. Улмаар эцэст нь ирэх арванхоёрдугаар сард Англид очихоор төлөвлөжээ. Тэрбээр дугуйгаар өдөрт дунджаар 100 км зам туулдаг байна” гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.