Өмнөд Солонгост дөрөв хоног дараалан бороо орсны улмаас байгалийн гамшигт нэрвэгдээд буй. Улмаар тус улсад үерийн улмаас 146 зам нурж, 139 байшин усанд автаж, 37 хүн амиа алдсан талаар БНСУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.
Мөн газар доорх хонгилд хүмүүс үерийн усанд боогдон гарч ирэх боломжгүй болсон учир аврах ажиллагааг өнгөрсөн ням гарагт /2023.07.16/ эхлүүлсэн байна.
Тодруулбал, Бямба гаригийн өглөө үерийн ус маш эрчтэйгээр хонгил руу урссан учир тэнд байсан хүмүүс гарч чадалгүй хашигдсан. Чонжү дэх газар доорх хонгилд 10 гаруй автомашин болон тодорхойгүй тооны хүн үерийн усанд боогдож, аврах ажиллагааг эхлүүлсэн юм. Одоогоор хонгилд хашигдсан хүмүүсээс есөн хүн нас барсан гэх мэдээлэл байгаа аж. Мөн 11 хүнийг сураггүй алга болсонд тооцож, эрэн хайх ажиллагааг явуулж байна.
ФОТО: