Global Firepower судалгааны байгууллага 2023 оны байдлаар дэлхийн 145 улсын зэвсэгт хүчний чадавхыг 60 гаруй хүчин зүйлээр үнэлж, эрэмбэлжээ.
Ингэхэд Монгол улсын зэвсэгт хүчин 2.0263 Power Index оноогоор 99 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Харин АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг, Их Британи, Өмнөд Солонгос, Пакистан, Япон, Франц, Итали улсууд жагсаалтын эхний 10 байранд эрэмбэлэгджээ. Сүүлийн 10 байранд Панам, Төв Африкийн БНУ, Исланд, Сьерра Леон, Белиз, Суринам, Либери, Сомали, Молдов, Бенин, Бутан улсууд дараалсан байна.