Маргааш нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 17, 18-нд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +35...+40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.