СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамирын голд боогдсон 200 гаруй иргэний амь насыг аварлаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамирын голд боогдсон 200 гаруй иргэний амь насыг аварлаа

Үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Ихтамир сумын хойд тамирын гол үерлэж автомашинтай зорчин яваа иргэд хойд тамирын голд боогдсон гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн шөнө хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид боогдсон автомашиныг гаргаж мөн бусад амарч явсан 200 иргэн, 43 автомашиныг аюулгүй газарт гарган аврах ажиллагаа явууллаа. Аялж, зугаалж яваа иргэд аюулгүй байдлаа ханган голын ай сав газар майхан барихгүй байж өндөрлөг газарт буухыг анхааруулж байна.