Голын усанд суусан хоёр автомашиныг татан гаргалаа

Голын усанд суусан хоёр автомашиныг татан гаргалаа

Өвөрхангай аймгийн Хужирт сум Дулаан 6 дугаар баг Манти гүүр гэдэг газар голын усанд суусан хоёр автомашиныг Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ажиллаж татан гаргалаа.

Үргэлжлэн орсон борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул иргэд голын эрэг дагуу амарч зугаалахгүй байж эрсдэл бүхий газарт нутаглах айл өрхүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, автомашинтай зорчих бол баталгаат зам, гүүрээр явж голын ус гатлахгүй байхыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.