Улаанбаатарт бороо орно, 22 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орно, 22 градус дулаан байна

Өнөөдөр Архангайн нутаг, Өвөрхангайн баруун болон хойд хэсгээр их борооорох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +20...+22 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.