Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ШШГЕГ-тай хамтран хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй эрэн сурвалжлагдаж байгаа 233 эцэг, эхийн нэрийг зарлалаа.
Хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцгүүдийн тоо нэмэгдсээр байгаа тул Олон Улсын Хүний Эрхийн Өдрийг тохиолдуулан /2019.12.10/ ийнхүү нэрсийг нь зарлажээ.
Тухайлбал, 2018 оны байдлаар улсын хэмжээнд 91503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72000 гаруй нь эмэгтэйчүүд байна. Иймд МЭХ, ШШГЕГ-тай хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжээ төлөлгүй, тэдний эрхийг зөрчиж буй хариуцлагагүй эцэг, эхийн нэрсийг зарлав.
Эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрсийг зарлаж байгаа бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү.